ГССҮТ, Солонгос эмч нарын баг микроскоп ашиглан нурууны мэс засал хийжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Шинэ оны босгон дээр ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран нурууны мэс заслыг микроскоп ашиглан амжилттай хийжээ.

Ингэхдээ гэмтлийн дараах нурууны эмгэгтэй үйлчлүүлэгчид микроскоп ашиглан хажуугийн хүрцээр нугаламын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх мэс заслыг хийсэн байна. Ингэснээр шарх болон зовуурь бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтай аж.

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар 2024 онд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согог, нугаламыг солих мэс заслын чиглэлээр суралцсан билээ.

Мөн тус төвөөс олон улсын эмчилгээний арга технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, үндэсний чадавхжуулах багт суралцсан эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023 онд “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат, 2025 онд “Carl Zeiss Pentero 800” микроскоп зэрэг нурууны мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top