
2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09.00 цагаас эхлэн хаасан.
Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан.
Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хуулиар хориглосныг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
17 жил өнгөрсөн байхад Монгол улсад ихээхэн хохиролтой Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг хийсэн урвагчидтай төр засаг хариуцлага тооцчихсон, иргэд Оюутолгойгоос ашгаа хүртдэг байсан бол өнөөдөр зам хааж тэмцэхгүй байв. Тэгэхээр 17 жилийн турш асуудлаа шийдэж чадаагүй төр засаг, аргаа бараад тэмцэл эхлүүлж буй иргэд 2- н хэн буруутай вэ ? Монгол улсад хууль үнэхээр үйлчилдэг юм бол, хэн нэгэнд хуулийн хариуцлага тооцуулж нөхөн төлбөр гаргуулах гэж байгаа бол Ц.Элбэгдорж, .Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогт мэтийн эх орноо харийнханд худалдаж өрөнд оруулсан нөхдүүдтэйгээ тооцоо хий... Гэрээнд