Үндэсний хувцасны өдөр буюу “Дээлтэй Монгол наадам”-д хүрэлцэн ирэхийг урьж байна
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг 2026 оны долоодугаар сарын 09-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Энэхүү баярт үндэсний дээл, хувцсаа өмсөн ирж, Монголынхоо өвөрмөц соёл, уламжлал, баялаг өвийг хамтдаа тэмдэглэцгээе.
Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.


Сэтгэгдэл ( 0 )