14 бөх улсын начин цолны болзол хангалаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

2026 оны Улсын Их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа өндөрлөлөлөө. 

Улсын начин цолны босгыг шинээр давсан 17 бөхөөс 14 нь зургаагийн даваанд өвдөг шороодож, 3 бөх улсын харцага цолны болзол хангаж, цаашид үргэлжүүлэн барилдахаар болоод байна.

Та бүхэнд улсын начин цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулъя.

Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,

Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр,

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай,

Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн хурц арслан Г.Төрмөнх,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн арслан Э.Баасанжав,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, аймгийн арслан Х.Наранбаяр,

Завхан аймгийн Идэр сумын уугуул, аймгийн арслан А.Нармандах,

Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн арслан Н.Намнансүрэн,

Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ,

Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн арслан Б.Шаравдорж,

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, цэргийн арслан Г.Жамбалдорж,

Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, аймгийн арслан Ж.Жавхлан,

Архангай аймгийн Хотонт сумын уугуул, цэргийн заан Б.Гончигсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top