ДЭМБ | Хүүхдийг эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр хооллохыг зөвлөж байна

Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор зохион байгуулж байна.

Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, бие бялдар, тархины хөгжлийг хангадаг, юугаар ч орлуулшгүй хамгийн төгс хүнс юм. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72 хувь, амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 57 хувиар буурдаг бөгөөд илүүдэл жин, таргалалт, уушгины багтраа зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг тогтоосон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг төрсний дараах эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид насанд нь тохирсон нэмэгдэл хоолтой хослуулан хоёр нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөж байна.

Эрүүл мэндийн яам эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, хүүхэд бүрийг амьдралын эрүүл эхлэлээр хангахын төлөө олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top