Хамаагүй ээ. Тэд хүссэн зүйлээ бүгдийг нь аваг.
Бидэнд зөвхөн АНОД банкны маань лиценз,
ЭРХ ЧӨЛӨӨ хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,
Ерөнхий сайд С.Батболд танаа
Дэлхийн улс, гүрнүүд өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бүхний тэргүүнд анхааран орших, эс оршихуйг улс төр, нийгэм, эдийн засгийн давуу тал, ялалт, ялагдлаар шийдсээр иржээ.
Арми надад эх оронч үзлийг төлөвлшүүлсэн бол банк, санхүү, бизнесийн салбарт ажилласан 15 жил улс орны эдийн засгийн аюулгүй байдлын үзэл бодлыг төлөвшүүлсэн юм.
Ашигт малтмал, түүхий эдийн баялаг нөөцтэй, ядуу Монгол улсын ирээдүй хэрхэн замнах нь төрийн бодлого тодорхойлогч эрхмүүдээс шууд хамааралтай болоод байгаа энэ цаг үед цөөн хэдэн зүйлийг дурьдсу.
Их гүрнүүдэд “нөхөрлөл” гэж байдаггүй, зөвхөн “мөнхийн хүсэл” байдгийн илрэл болж, манай улс ОХУ, Хятад гэсэн хоёр хөршийн стратегийн ирээдүйн зорилго, ашигт малтмал, түүхий эдийн дэлхийн хамгийн том тоглогч, шийдвэрлэгч гүрэн болох гэсэн эрмэлзлэлийн давалгаанд цохигдон улс төр, нийгэм, эдийн засгийн шууд хараат болсоор байна.
Хойд хөрш шатахуун, эрчим хүчний үнэ нэмэх төдийд, урд хөрш Замын-Үүдээр 3 хоног нэвтэрүүлэхгүй байх, түүхий нүүрсний үнийг буулгах зэрэгт манай улс эдийн засгийн аюулгүй байдал ямархан хэмжээнд байгааг шууд харуулсаар байгаа бус уу.
Гадны улсуудын засгийн газар, тагнуулын албадын бодлого, тэдний үйл ажиллагааны нөлөө, өөрсдийн амин ашиг сонирхолд бүрэн автсан эрх мэдэлтнүүд Монгол улсын нөөц, боломжуудыг хязгаарлуулж “цатгалан могойд залгиулахаар цагаа хүлээж буй хулгана мэт” идэвх тэмцэлгүй болгож, монголчууд бидний мэдлэг, оюун ухаан, үйл хэрэг, үнэт зүйлс, монголын төлөөх эрмэлзлэл бүхнийг мохоон устгаж, нухчин дарж байна.
Олон зүйл нуршилгүй зөвхөн бидний дэмжээд бүтэлгүйтсэн төслийн баримтуудаас заримаас товч дурдья.
Төсөл №1
Бодит байдалд Монгол улсын маань эдийн засаг ОХУ-аас нийлүүлж буй шатахуунаар хязгаарлагдсаар ирсэн. Энэ хараат байдлыг шийдчих хангалттай газрын тосны нөөц, органик түлшээр хангах боломж, шингэн түлш үйлдвэрлэх нүүрс, занарын нөөц байгаа ч үүнийг шийдэх гэж оролдсон олон хүмүүс золиослогдлоо. Газрын тосыг шууд олзворлон боловсруулах нь ердийн л үйлдвэрлэл. Тэр тусмаа далайд гарцгүй манай улсын хувьд яаралтай хийх ажил.
Бид газрын тос олзворлох, боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн Турк, Казакстан улсад найз, нөхдийн харилцаагаар дамжуулан Монголд олзворлолт, үйлдвэрлэлийн хөрөнгө, техник технологийг оруулж ирэн шатахууны асуудлыг нь шийдвэрлэхийг хичээж ажлаа эхлэсэн юм.
2004 онд Үйлдвэр Худалдааны сайд, Газрын тосны хэлтсийн дарга нарын хамт Турк, Казакстанд очин энэ талаар тохиролцоонд хүрч, улмааp тус улсуудаас манайд мэргэжилтэнүүдийн баг илгээж, энэ ажил эрчимтэй эхэлсэн ч газрын тосны “муу хуулийн” балгаар ажил удааширч, эцэст нь ажил хариуцсан хэлтсийн дарга ажлаасаа халагдаж, зарим нь нас барж, Үйлдвэр худалдааны сайд н.Жаргалсайхан огцорсоноор олон жил зорьсон ажил маань талаар болж билээ.
Хамгийн эмгэнэлтэй нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаний захирлын эрх ашгийн үүднээс сайдыг дор нь огцруулсанд байдаг. Туслахыг хүссэн казак анд маань Каспийн тэнгисийн эрэг дагуу замын 2 талаар төгсгөл нь үл харагдах хоорондоо ойрхон зайтай, олон нефтийн цооногт ажиллаж буй насосуудыг газар дээр нь үзүүлж, өөрийн 6 ширхэг цооногоос өдөрт 1 сая долларын борлуулалт хийдэг талаар танилцуулаад “Монгол улс газрын тосны их нөөцтэй юм. Харамсалтай нь “муу хуулийнхаа ачаар” хөрөнгө нь олдсон ч хэрэглэхийн заяа дутаж байна” гэж зөвлөж билээ. Энэ бол хуулийг бусдаас хуулбарлах бус, амьдралаас буй болгож байж үр дүн гардагийн нотолгоо юм.
Төсөл №2
21-р зууны шатахуун хэмээх органик гаралтай бензин шатахууныг дэлхийн хөгжилтэй улс орнууд бий болгоод байна. Үүнийг бид мөн л үнэ хямд, агаар бохирдуулахгүй, машины моторт сайн, монголын говь тал руу рабасыг тариалбал уур амьсгалд сайнаар нөлөөлөх дундаршгүй нөөц, ажлын байрыг олноор бий болгох зэрэг манай орны нөхцөлд тохирсон олон сайн талуудтай юм гээд ажиллаж эхэллээ.
Органик бензинийг хэрэглээнд нэвтрүүлэх энэ ажил Хятад, Монгол хоёрт зэрэг шахуу эхлэхэд Хятадын Засгийн газар үүнд ихээхэн ач холбогдол өгч шууд л Ерөнхий сайдынхаа ивээл дор авснаар ердийн хэрэглээ болон нэвтрүүлж чадсан юм. Харин бидний хувьд Улаанбаатарт хийж байсан туршилт 1,6 жилийн хугацаанд амжилттай болж улмаар Мэргэжлийн хяналтын стандартад нэвтрүүлэх үед Багануур дүүрэгт архинд хордон олон хүний амь нас хохирсон хэрэг гарч, түүнтэй холбогдуулан туршилт хийж байсан оюунлаг хүмүүс маань 5 жилийн ялаар шийтгүүлсэнээр шатахууны эх үүсвэрийн ирээдүйд чиглэсэн том боломж хаагдлаа. /Туршилтанд хэрэглэж байсан спирт хүнсний дээд зэргийн спирт байсан юм./
Төсөл №3
“Нүүрснээс бензин, шатахуун гаргах төсөл”-ийг Энхтөр маань удирдан Германы болон европын туршлагатай мэргэжилтэнүүдээр чадварлаг баг бүрдүүлэн ажиллуулж, 1 тэрбум орчим төгрөгийн зардлаар 2 жилийн хугацаанд төслийн 1-р хэсгийг бэлэн болгосон. Тухайн багийн тооцоолсноор томоохон банк, үндэстэн дамнасан корпорациуд, хөрөнгийн биржийг оролцуулан 3 тэрбум гаруй долларыг бий болгон Багануурт үйлдвэр байгуулж, улмаар бүтээгдэхүүнийхээ 50%-иар дотоодын бүх хэрэгцээг ханган, үлдсэнийг нь Азийн улс орнуудад экспортлохоор зорьсон. Томоохон үйлдвэрийг дэлхий нийтэд ийм жишгээр л байгуулдаг. Өнөөдөр манай улс ч гэсэн ашигт малтмалын орд газруудад иймэрхүү байдлаар мөнгө босгох гэж байгаа шүү. Энэ ажил Анод банкны гэх хэрэг үүссэнээр зогссон юм.
Төсөл №4
“Алтан Дорнод Монгол” компаны Паушок гэдэг нөхөр Дарханд “Нефть боловсруулах үйлдвэр” байгуулж монголчуудыг бензин шатахуунаар найдвартай хангах нь манай үндэсний эрх ашигт нийцэх байв. Учир нь Оросоос монголчууд... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )