Д.Тэрбишдагва: Би тийм эсэргүүн хүн гэж үү

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 14

Хоёр нам холимог тогтолцоог сонгохоор санал нэгдсэн ч тоон дээрээ тохирч чадахгүй, нам, хүнийг  дугуйлна  гэж маргалдсаар хаврын чуулган завсарласан. Ойлголцолд хүрвэл ээлжит бус чуулган зарлахаар яригдаж байсан.   Энэ талаар  ямар байр суурьтай байгаа  вэ?  

-Чуулган завсарласан ч цагийн шаардлагаар гарч ирсэн чухал асуудлыг шийдэхээр   ээлжит бус чуулган  хуралдуулж болно. Сонгуулийн тухай  хуульд өөрчлөлт оруулах, төсвийн тодотгол, Таван толгойн ордыг ашиглах төсөл зэрэг  хэлэлцэж   шийдэх олон чухал асуудал хүлээгдсээр байна. 2012 оны УИХ-ын сонгууль  болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байдаг.  Ийм үед Сонгуулийн хуультай зууралдаад, бусад олон чухал асуудлыг шийдэх хугацаанаас хумслаад байх юм. Өөрөөр хэлбэл  хоёр нам хатуу байр сууринаасаа буцахгүй гэдийгээд баймааргүй л байна.  Эцэс төгсгөлгүй найр наадмаа хойш тавьж, ард түмэн, улс орны өмнө тавигдаж байгаа олон асуудалд ажил хэрэгчээр эргэж буцалтгүйгээр хандмаар байна. Улс орны хувьд хоосон өнгөрсөн нэг сар магадгүй таван жилийн уршиг тарьж чадна.

Ээлжит бус чуулган хуралдуулж үл ойлголцсон асуудлаа шийдэх талаар чармайлт гаргахгүй байсаар одоо нэгэнт намрын чуулган эхлэх болчихлоо.

-Улстөрчид  өөртөө, намдаа ашигтай хувилбараар  Сонгуулийн хуулийг батлуулах гээд байгаа нь нууц биш байх аа?

-Сонгууль ойртох тусам хүмүүсийн хувийн эрх ашиг, сонирхол хурцаар мэдэгдэх юм. Улс орноо гэхээсээ илүү намд, хувь хүнд ээлтэй, ашигтай  байх талаас нь харж, явцуу сонирхлын үүднээс хандаад байна.  Энэ нь бие биедээ тээг болох гол зүйл болж хувирч байна л даа.  

-МАН мажоритар нь, АН пропорциональ хэлбэр нь  давамгайлна гээд маргаад байх юм. Та аль хувилбар нь манай орны нөхцөлд тохиромжтой гэж боддог вэ?

-Миний хувьд аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүйг хичээдэг. Аливааг тал талаас нь харвал олон гарц харагддаг. Гэхдээ голч нь гэж байдаг. Бодож тунгааж, судалгаа тооцоонд тулгуурлаж, эрдэмтэн мэргэд, иргэд сонгогчдоос саналыг нь сонсч байж шийдсэн зүйл нэг их алдаад, бодит байдлаас хэт зөрөөд байдаггүй. Үүнийгээ би олон жилийн туршлагаасаа  харж ойлгосон.  Энэ ч үүднээс мажоритар, пропорциональ тогтолцооны талаар чамгүй судалсан, олон хүмүүстэй ч ярилцаж, бусад орнуудын туршлагыг судалсан. Энэ хоёр тогтолцооны нэг нь  төгс төгөлдөр, нөгөөх нь  учир дутагдалтай гэж туйлширч боломгүй  юм.  Хоёулаа  давуу болон сул талтай. Тогтолцоо тийм байна, 52:24, 26:50 байна гэж тооны хойноос хөөцөлдөхөөсөө илүү хуулиа мөрддөг,  түүнийг ягштал хэрэгжүүлдэг болмоор байгаа юм. Сонгуулийн тухай хуульд  сонгуулийг луйвардаж, хулгай хийж болохгүй, худлаа амалж болохгүй гээд тов тодорхой заагаад өгчихсөн. Гэвч хуулиа тоодоггүй, юу ч биш гэж үздэг хүмүүс бий. Худлаа үнэнч царай гаргаж, биелэгдэшгүй их  зүйл амлаж, мөнгө бэлэг сэлт тарааж, архидуулж, гүтгэн дайрч есөн шидийн арга хэрэглэдэг нь илт байдаг шүү дээ. Хууль гэдэг ганцхан “дарангуйлал” байх ёстой. Харамсалтай нь хууль ерөөсөө үйлчилдэггүй нь Монголын онцлог юм даа. Үүнээс болоод сонгууль шударга сайхан боллоо гэсэн үг гарахгүй байна. Заавал маргаан, хэл ам, хардлага дагуулдаг. Далдыг хардаг далай лам гэдэг шиг “Миний төлөө гарцаагүй олон хүн санал өгсөн” гэж ярьцгаадаг шүү дээ. Тиймээс ямар ч сайн хуультай байлаа ч түүнийг хэрэгжүүлдэггүй, хууль зөрчигчид болон хуулийг сахиулахгүй байгаа албан тушаалтнуудтай тооцох хариуцлагыг чангатгахгүй бол байдал өөрчлөгдөхгүй.     Иргэд  “Тухайн нэр дэвшигч надад төдөн төгрөг өгсөн... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top