Монголын ашигт малтмалын асар том ордыг дангаараа эзэмшиж буй “Оюутолгой” компани Ханбогд сумын нутагт дахин асар их нөөцтэй зэсийн ордыг илрүүллээ. Олон мянган монгол залуусыг ажлын байраар хангаж, улсын төсөв болон орон нутагт ихээхэн хэмжээний орлого оруулдаг энэ компани Монголын уур уурхайн зах зээлд томоохон байр эзэлж, өнөөдөр үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаа дуусгах шатандаа орлоо. Шинээр илрүүлсэн ордоо Английн “BHP billithon” компанитай хуваан ашиглахаар болжээ. Гэтэл нөгөө эх сурвалж Оюутолгой бус, Айвенхоу Майнз компани тэрхүү Английн компанитай хамтран ажиллаж шинээр илрүүлсэн Улаан хадны орд газрыг Английн компани луйврын аргаар бүрэн эзэмших эрх олж авсан гэсэн өөр өнцгийн мэдээлэл бий. Манай сурвалжлагч энэ асуудлаар “Оюутолгой” компанийн ОНХА-ны ахлах мэргэжилтэн Д.Ганзоригтой ярилцсан юм.
-Танай компанийг Английн BHP billithon компанитай хамтран ажиллана гэж дууллаа?
-Үгүй ээ. Манай компани энэ төсөлд оролцоогүй. Айвенхоу Майнз компанитай хамтран ажиллах болсон нь үнэн . Английн BHP billithon компани Улаан хадны ордыг нээсний дараа ашиглах төсөлд хамтран оролцоно гэж сонссон.
-Шинэ нээгдсэн ордын нийт хэмжээг тогтоосон уу?
Ханбогд сумын нутагт шинээр нээгдсэн ордыг ашиглахааар олон компаниуд төсөл гаргаад байна. Гэхдээ манай компани тусдаа биеэ даасан болохоор энэ төсөлд оролцохгүй. Нийт хэмжээний талаар ямар ч мэдээлэлгүй сууж байна. Гэхдээ дор хаяж 60 жил ашиглах нөөц бий гэж дууллаа. Хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь тэр Английн “BHP billithon” компани юм.
Английн “BHP billithon” компани луйврын аргаар Улаан хадны ордыг ашиглах эрх олж авсан гэж сонслоо?
-Энэ талаарх мэдээллийг бид мэдэхгүй. Гэхдээ тэр компани жаахан асуудалтайгаар энэ төсөлд оролцсон гэдгийг сонссон. Энэ талаар одоохондоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр сенсааци дэгдээгээд байх шаардлагагүй. Тэртэй тэргүй зохих газрууд энэхүү ноцтой асуудлыг шалгаж үзнэ.
“Оюутолгой” компанийн ордоос хэзээ анхны зэсийн бүтээгдэхүүн гарах вэ?
-Бидний тооцоогоор 2012 оны сүүлчээр эхний бүтээгдэхүүнээ гаргана. Гэхдээ наана нь хийж бүтээх олон ажил бий. Ерөнхийдөө нэгдүгээр блокийн ажил 90 хувьтай явж байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар хэдэн монгол хүн танайд ажиллаж байна вэ?
- Нийт ажилчдын далан хувь нь монголчууд, харин үлдсэн гучин хувь нь гадаадын, тэр дундаа Канад, Австрали, Хятадууд ажиллаж байгаа.
-Ханбогд сумаас хичнээн хүн байдаг юм?
-600 хүн бий. Цаашдаа энэ тоог өсгөх шаардлагатай байгаа юм. Бид аль болох Ханбогд суманд байгаа олон ажилгүй залуусыг сургалтанд хамруулан мэргэжил эзэмшүүлж компанидаа ажиллуулах сонирхол их бий. Угаасаа УИХ-тай байгуулсан гэрээний дагуу орон нутгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм арга хэмжээ авч эхэлж байгаа юм.
-Оюутолгойд үйлдвэрийн осол ер нь хир гардаг вэ?
Манай компани үйлдвэрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан орчинд хамгаалалтын хувцастайгаар ажил гүйцэтгэдэг болохоор харьцангуй гайгүй. Осолд орох тохиолдол мэр сэр байдаг. Гэхдээ хүний амь нас хохирсон осол аваар гараагүй шүү.
-Оюутолгойн аэродромыг хэзээ хатуу хучилттай болгох бол?
-2012 оны дундуур аэродромыг хатуу хучилттай болгох явц эхэлнэ. Өнөөдөр Оюутолгойд “Аэро Монголия”, “Изнес Аэрвис” компаниудын онгоц бууж байгаа. Оюутолгойн аэродромыг хатуу хучилттай болгох төсөл ерөнхийдөө гүйцэтгэгдээд дууссан. Одоо компаниас гарах санхүүгийн зардлын асуудлыг захирлын зөвлөлүүдийн хурлаар авч хэлэлцэх гэж байна. Тэгэхлээр Монголд маань хамгийн орчин үеийн шинэ аэродром байгуулагдана гэсэн үг. Тэр бүү хэл, онгоцны шөнийн суултыг мэдээлэх бүхий л гэрэл тоноглолыг авах захиалгаа Герман руу явуулчихаад байгаа.
-Танай компаниас Ханбогд сумын нийгмийн асуудалд хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ?
Ханбогд сумын нийгмийн эмзэг аууудлуудад хөрөнгө оруулалт хийх тохиолдол бий. Хоёр ихэр хүүхэд төрсөн тохиолдолд гурван жилийн хугацаатай тэтгэлэг олгох, амьдралын боломж тааруу зарим иргэдэд мөнгөн тусламж үзүүлэх, мэргэжилгүй залуучуудыг үнэ төлбөргүй сургалтанд хамааруулан мэргэжилтэй болгох зэргээр хөрөнгө оруулалт хийгдэж байна. Гэхдээ манай компани голчлон улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулдаг.
-Ханбогд сум усны нөөц муутай. Иймээс ган хоолой тавих төслийн ажил ямар шатандаа явж байна?
-Ерөнхийдөө 50 хувь нь биелэгдсэн. Гэвч энэ ажил хүч хөрөнгө их шаарддаг болохоор хугацаа шаардана. Бид усны ган хоолой тавих төслийг аль болох Монголын компаниудаар гүйцэтгүүлэх сонирхолтой байгаа. Яагаад гэвэл Оюутолгой маань ард түмний өмч болохоор манай улсад зориулсан бага ч болов хөрөнгө мөнгийг босгоно гэсэн үг.
-Оюутолгой компанийн ажиллагсдын сахилга бат муу, хоол ундны чанар муудсан гэх яриа байсан?
. Сахилга батын хувьд хангалттай түвшинд байгаа. Маш хангалуун хэрэглээнд умбасан хэвээрээ. Өдрийн гурван хоол, хоёр цай, тэгээд цэвэршүүлсэн усны нөөцтэй байна. Бид гадаадын болон дотоодын компаниудтай хүнсний бүтээгдэхүүний хувьд маш сайн гэрээ хийсэн. Тэр бүү хэл, УМХГ болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтан дор эрүүл, цэвэр, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг авдаг. Үүнд ч манай дотоодын хүнс үйлдвэрлэгч томоохон компаниуд зохих хувь нэмрээ оруулж байна. Энэ бол компанийн дотоод асуудал юм.
-Оюутолгойн төмөр замын асуудал хэзээ шийдвэрлэгдэх вэ?
Засгийн газраас энэ асуудлыг авч хэлэлцэж байгаа. Удахгүй энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Гэхдээ төмөр замын трансыг Тавантолгой, Дорноговийн гол төмөр замд зайлшгүй холбоно гэж яригдсан.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )