Бурхан багшийн ИХ ДҮЙЧИН өдөр тохиож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 11

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна.

Энэ өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой бөгөөд үйлдсэн буян бум түм болон үржигддэг хэмээн үздэг.

Бурхан багшийн
 

  • Хүмүүн болж мэндэлсэн
  • Гэгээрэлд хүрсэн
  • Нирваанд орсон

Эрхэм гурван чухал үйл явдал тохиосон өдрийг буяны, нигүүлсэхүй, энэрэнгүй сэтгэлийн өдөр хэмээх тул архи, махан хоол хэрэглэхээс татгалзаж, цагаан хоол идэхийг эрхэмлэн, маани уншиж, буян үйлдэн, уучлал, энэрлийг ухаарч, уур уцаарыг тэвчихийг сургадаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(202.9.46.192) 2025 оны 06 сарын 11

Их болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд … өөр юу билээ. Энэ чинь тэр шарын шашин , өнөөдөр тэр шарын шашний тэргүүн бурхан багшийн үхсэн өдөр.

0  |  0
Close menu