Нийгмийн салбар бүрт зөрчилийн асуудал яригддаг.Хамгийн түгээмэл хэлбэрийн нэг бол гэр бүлд бий болдог зөрчил юм. Гэр бүлийн харилцаа хандлагын мөн чанар нь зөвхөн зөрчил бий болж явагдах онцлог төдийгүй гэр бүлийн бүх гишүүдийн нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал давхар агуулагдаж явдаг. Гэр бүлийн зөрчил гэдэг нь үзэл бодол, сэдэл тэмүүлэл, чиг хандлагын эсрэг байдлын үндсэн дээр гэр бүлийн гишүүдийн хооронд бий болох үл ойлголцол юм. Гэр бүлийн зөрчил нь дараах онцлогтой.
1.Харилцаа хандлагын хамгийн чухал чанарыг нөхцөлдүүлж байдаг.
2.Хууль зүйн үүрэг хариуцлага тэр бүр хүлээдэггүй 3.Ёс суртахуун оюун санааны үнэт зүйлийг үгүй хийдэг. Гэр бүлийн зөрчил дараах шалтгаанаас үүсдэг:
1.Гэр бүлийн гишүүдийн чөлөөт байдал, идэвхитэй ажиллах боломж хязгаарлагдсанаас
2.Гэр бүлийн гишүүдийн зан үйлд өөрчлөлт орсоноос
3.Гэр бүлийн зарим гишүүд хэрэгцээндээ сэтгэл ханамжгүй байх, хүсэл эрмэлзэл сонирхолд өөрчлөлт орсоноос
4.Гэр бүлд захиран тушаах, хатуу ширүүн зан харилцаа давамгайлсанаас
5.Материаллаг асуудлыг шийдвэрлэхэд хүндлэл учирсанаас 6.Хосуудын бэлгийн хэрэгцээ хангагдаагүйгээс
7.Гэр бүлийн дотоод харилцаанд төрөл садны зүгээс хэт оролцсоноос
8.Хүйсийн онцлогоос
9.Амьдралын тодорхой өөрчлөлтөнд бэлгэгдээгүй байснаас
10.Зан харилцаа, дадал зуршилийн таарамжгүйгээс
11.Боловсролын ялгаатай байдлаас
12.Үл итгэлцэлээс зөрчил үүсдэг Зөрчил маргаан гарсан тохиолдолд:
- Эхнэрийнхээ/нөхөр уур уцаарыг өөр дээрээ хүлээж авахгүй байх хэрэгтэй
- Маш тайван хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Үүний тулд нуруугаа тэгш болгож, эрүүгээ дээш болгоод амьсгаагаа гүнзгий болгоно
- Өөрөө нөхөрийнхөө/эхнэрийнхээ өөдөөс адил хандлага гаргахгүйн тулд өөр зүйлд анхаарлаа хандуулхыг хичээх хэрэгтэй. Уурласан хүн юу ч хэлж болно.
- Эхнэр/нөхөр тань хэдий чинээ уур бухимдал гаргаж хэдий чинээ өөр руу тань бурууг өгч дайрч давшлана тэдий чинээ эелдэг, тайван хүндэтгэлтэй хандах
- Бухимдал гал намжсаны дараа нээлтэйгээр ярилцах нь чухал. Мөн би гэсэн үзэл баримтлалд хэт автахгүй байх хэрэгтэй.
Эх сурвалж:Сэтгэл зүй.мн
Сэтгэгдэл ( 0 )