Өгүүллэг: Зовлонгийн мод

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 02

Хуучин эдлэн газрынхаа байрыг сэргээн засварлахын тулд хөлсөлсөн барилгачин маань ажлынхаа эхний өдрийг их л хэцүүхэн өнгөрөөв.

Машины нь дугуй хагарч ажилдаа нэг цаг хоцроод зогссонгүй цахилгаан хөрөө нь эвдрээд харин одоо болохоор хуучин жижиг ачааны машин нь ажиллахаа болиод бүр хэрэглээнээс гарав. Орой түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр явахад хажууд минь яг л чулуу шиг хөшчихсөн сууж байлаа. Гэрийн нь гадаа ирэхэд намайг гэрийнхэнтэйгээ танилцахыг хүсээд гэртээ урив. Гэрт орох хооронд өмнө нь нэг жижиг мод байсанд модны хажууд хэсэг зогссоноо мөчирний үзүүрт хоёр гараа хүргэн зогсов.

Гэрийн нь хаалга онгойход нөгөө эр гараа модноос аваад гэртээ оров. Хөрсжиж борлосон царайд нь инээмсэглэл тодрон хоёр бяцхан үрээ тэврэн аваад эхнэрээ үнсэв. Гэрийнхэнтэй нь танилцсаны дараа намайг гаргаж өгөхөд модны хажуугаар өнгөрөхдөө би түүнээс гэртээ орохдоо модонд яагаад хүрснийг их л сонирхон асуув. Тэгэхэд: “Энэ бол миний “зовлонгийн” мод. Зарим үед надаас өөрөөс минь хамаарахгүй төвөг их гардаг юм. Харин тэр үед энэ бүхэн эхнэр хүүхдүүдэд минь нөлөөлөх ёсгүй гэж боддог юм. Тийм болохоор орой болгон энэ модонд түүнийгээ үлдээдэг юм. Тэгээд өглөө нь модноос “зовлонгоо” авдаг. Харин үүний юу нь их инээдтэй байдаг гэж санана? Маргааш өглөө нь “зовлонгоо” авахаар ирэхдээ энэ маань тийм ч том биш гэдгийг хардаг юм” гэжээ.

 

Эх сурвалж: "Сургамжит өгүүллэг" номоос

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top