Ам.долларын ханшаас үүдэлтэй шатахууны үнэ литр тутамдаа 260 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаад өргөн хэрэглээний үнэ тодорхой хувиар өссөн. Гэхдээ шатахууны үнэ хөөрегдөлт үндэслэлтэй эсэх, хариуцлага тооцох сургаар буулгасан үнийн зөрүү, цаашлаад энэ салбарт авах арга хэмжээний талаар Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг нээлттэй сонсгол зохион байгууллаа. Сонсголыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахлан явуулсан юм. Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүд, Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн телөө газар, нефть бүтээгдэхүүн импортлогч компаниуд, МҮХАҮТ, МҮЭ, “НИК”, “Сод Монгол”, “Магнай трейд”, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төр болон хувийн хэвшил, эрдэмтдийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлж, бэрхшээлийг даван туулах арга замын талаар хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Монголбанкны дэд еренхийлөгч Н.Золжаргал “Дэлхий дахинд нефтийн үнэ өсөөд байна. Манайхан үнийн өсөлт гаарлаа, үнээ буулга гэж юу яриад байгаа юм” хэмээн омогтойхон дуугарав. Харин тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан 145 тэрбум төгрөгийн алдагдлаа хэрхэн барагдуулсан талаарх асуултаас бултаж, худал хариулт хэлсэн тул Д.Ганхуяг гишүүний зүгээс хатуухан зэмлэл хүртсэн. Эрхэм гишүүн “УИХ дээр худлаа ярихгүй шүү. Алдагдлыг хаах хоёр арга байгаа. Намд биш, ард түмний төлөө үйлчлэх хэрэгтэй” хэмээн сонсголд оролцогчдод анхааруулснаар хурал эхлэв.
Монголын жилийн нефть бүтээгдэхүүний хэрэгцээ 1.1 сая тонн аж. Ажпын хэсгийнхний үзэж буйгаар энэ сарын 9-ний өдрийн байдлаар шатахуун 235-260 төгрөгөөр буюу 14.2-оос 18.3 хувиар огцом өссөн нь дан ганц төгрөгийн валюттай харьцах ханшийн сулралтаас шалтгаалаагүй гэж дүгнэжээ.
Гишүүн Д.Ганхуяг “Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ буураагүй. Манайд үнийн өөрчлөлт хийсэн гэх боловч монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш хүссэн хэмжээгээр буурсангүй. Валютын ханш өссөн талаар Монголбанкнаас өөр байр суурь илэрхийлдэг. Монголбанк үйл ажиллагааныхаа тайланд 245 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гэж тусгасан нь ч бий. Энэ алдагдлаа төгрөгийн ханш өсгөх, бууруулах байдлаар битгий нөхөөрэй гэж УИХ-аас анхааруулж байсан удаатай. Энэ нь Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй, нэлээн тулгамдсан асуудал болоод байна” гэв. Мөн тэрбээр Монголд шатахууны жижиглэнгийн худалдаа хийх нь ашиг багатай. Бөөний худалдаан дээр өрсөлдөж байдаг. Шатахууны 60 орчим хувь нь бөөний худалдаагаар явагдаж байдгийг анхааруулсан юм. БНСУ, Япон зэрэг нефтьгүй орнуудын туршлагаас үзвэл Кувейт зэрэг орны Засгийн газартай гэрээ байгуулсны дараа компаниуд нь очиж худалдаа хийдэг тухай тайлбарласан. Манайд ч гэсэн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж бий ч холбогдох байгууллагууд бие бие рүүгээ бурууг чихэх байдлаар ажилдаа хайнга ханддаг гэдгийг тодотгосон юм.Мөн манайд бол компаниуд өөрсдөө гэрээ, худалдаагаа хийдгээс үнийг дур зоргоор нэмэх шалтгаан үүсдэг гэв.
Монголд өнөөдөр 54 компани нефть оруулж ирэх тусгай зөвшөөрел эзэмшдэг бөгөөд бөөн болон жижиглэнгээр худалдах эрх нь бүрэн нээлттэй. Тухайн шатахуун нэмэгдүүлдэг өдөр буюу энэ сарын 6-нд “НИК”, “Магнай трейд”, “Содмонгол групп”, “Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл” ХХК, “Ойн бирж”, “М-Ойл групп”, “Петрожамп” компаниуд Эрдэс, баялаг, эрчим хүчний яаман дээр хуралдаж нэг литр АИ-92 автобензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А-80 автобензинийг 1550 төгрег хүртэл нэмэгдүүлэхээр хэлэлцэн тохиролцжээ. Улмаар 2012 оны тухайн өдрийн орой “НИК”, “Содмонгол групп” ком-паниас бусад аж ахуйн нэгж бүтээгдэхүүнийхээ үнийг элэлцэн тохиролцсоны дагуу нэмэгдүүлсэн байна. Нефть бүтээгдэхүүн импортлогчдын мэдээлснээр Монголд орж ирж буй бензин шатахууны үнийн “хатуу бодлого”-ыг ОХУ-ын Засгийн газрын гишүүн, “Кремлийн газрын тосны хүн” хэмээгддэг Игорь Сечин гэгч атгадаг гэх үгийг цухалзуулав. Энэ нь цаагуураа эдийн засаг, улс төрийн томоохон асуудалтай холбоотойг ч анхааруулсан.
Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны төлбөрт зориулан 2011 оны арванхоёрдугаар cap, 2012 оны нэгдүгээр сард арилжааны банкуудаас нийт 128.4 сая ам.долларыг 1.388.7 тегрөгийн дундаж ханшаар худалдан авсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш огцом өссөний улмаас түлш шатахууны үнийг шууд 16 хувиар нэмсэн гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Харин ч Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж, шатахууны үнийг нэмэгдүүлсэн нь олон нийтийн дунд бухимдал бий болгож, бараа, бүтээгдэхүүний үнийг хавтгайруулан өсгөх, бэлэн валютын захын ханшийг 60 төгрөгөөр хөөрегдүүлж, 1450-1480 тегрөгт хүргэх болсон гол шалтгаан болсон хэмээн оролцогчид дүгнэж байлаа.
Манай улсын арилжааны банкуудын нөөц багассан, зах зээлийн эрэлт ихэссэн зэрэг үндэслэлээр ам.долларын ханш өнгөрсөн оны есдүгээр сараас зугуухан нэмэгдсээр байсан билээ. Монголбанкны тухайн үеийн мэдээгээр дундаж албан ханш ам. доллар 1260 байсан бол аравдугаар сард 1292, дараа сард 1323, оны төсгөлд 1374 төгрөг болж өсчээ. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 7-нд 1429 төгрөгт хүрсэн байна. Эл өдөр “Найман шарга” валют арилжааны зах дээр ам. доллар 1475 төгрөг болж, үүнээс хойш аажмаар буурч энэ сарын 11-нд Монголбанкны албан ханш 1411, “Найман шарга”-д 1410 төгрег болж буурчээ.
УИХ-ын гишүүн Б.Батбаяр импортлогч хэдэн компани, Газрын тосны Хэрэг эрхлэх газар зэрэг цөөхөн газрын мэдэлд шатахууны үнэ орсноос дээрх нөхцөл байдал хүндэрдэг талаар хэлэв. Иймээс энэ салбарт эрчимтэй шинэчлэлтхийххэрэгтэй болсныг сануулсан. Түүний хэлж буйгаар Наушки дээр тонн нь 1000-1200 төгрөгийн үнэтэй шатахуун Улаанбаатарт 1800-2000 төгрөгөөр нийлүүлэгддэг гэнэ.
Сэлэнэг аймгийн Сүхбаатараас Улаанбаатар хүртэлх 300 гаруйхан км-т ийм их үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй гэв. Учир нь үнэ нэмэх болсон шалтгаанаа экспортын татвар гэсэн зүйлээр халхавчилдаг гэнэ. Ханган нийлүүлэгчидтэй хуйвалдаад экспортын татвар гэж зүйл тавиулаад хувааж авдаг юм биш биз гэсэн хардлага байгаагаа ч нуулгүй хэлсэн. Нефть бүх юмны үнэд нефтийн үнэ нөлөөлдег. Ийм өндөр үнэтэй шатахуунаар 1000 км-ийн цаанаас зөөж ирж байгаа мах нийслэлд үнэтэй ирэхгүй байхын аргагүй гэдгийг ч дурьдав. Өөрөөр хэлбэл, түүний хэлж буйгаар экспортын татварыг импортлогч тал төлөх ёсгүй гэлээ. Харин нефть импортлогчид экспортын татварыг ОХУ-ын тал төлдөг ч үүнийгээ ямар нэг хэмжээгээр шатахууны үнэндээ шингээдгийг нуусангүй.
Улирал бүр асуудал дагуулдаг шахатууны үнийг тоггвортой байлгахын тулд ОХУ-тай хийх импортын гэрээг Засгийн газар мэдэлдээ авч жижиглэн худалдааг тендэрт шалгарсан компаниудаар хийлгэхийг МАН-ын гишүүд илүүд үзсэн. Энэ талаар Газрын тосны Хэрэг эрхлэх газрын албаны дарга н.Магсаржав шатахууны 70 хувийг дизелийн түлш эзэлдэгийг хэлж, шатахууны 60 хувийг бөөний үнээр борлуулдаг гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Харин автобензинийг дан жижиглэнгээр борлуулдаг бөгөөд дизель түлшний 60 хувийг л бөөнддөг гэнэ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал “Монгол Улсад 2011 онд 20 тэрбум ам.доллар эргэлдсэн. Гэхдээ Монголд үлдэж байгаа нь ердөө л 200 сая ам.доллар. Орж ирсэн валют импортын бараа болчихдог нь нууц биш” гэлээ. Монголд импорт нь экспортоос давдгаас Монголд үлдэх валют өмнөх жилээсээ улам бүр буурсаар байгааг ч тэрбээр тодотгосон юм.
“НИК”-ийн гүйцэтгэх захирал н.Халиунбат “Монголын нефть импортлогч комланиуд ОХУ болон бусад оронтой хил үнэ гэдэг ойлголтоор ажилладаг. Хилээс дотогш бүх зардлаа Монголын тал даадаг. 70 жил ийм зарчмаар ажиллаж ирсэн. Энэ нь нийт барааны үнийн 85-86 хувийг бүрдүүлдэг. Үйл ажиллагааны зардал 8-10 хувь байдаг. Ингээд компаниуд 4-5 хувийн л ашигтай ажилладаг” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг дотооддоо газрын тосны боловсруулах үйлдвэргүй, гадаадаас хараат байгаа нөхцөлд нефтийн бүтээгдэхүүний нөөцийг гурваас зургаан сарын хугацаатайгаар бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Одоогоор Монголын тер хоёр компанитай гэрээ байгуулан нефтийн бүтээгдэхүүн нөөцөлж эхлээд буй. Гэхдээ тэр нь тав зургаан хоногийн л нөөц. Ийм нөхцөлд гадаадаас энэ төрлийн бүтээгдэхүүнээр 100 хувь хараат орон нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг дотооддоо тогтвортой барих боломжгүй” гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн З.Энхболд “Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулах талд шуурхайлах. Хэрэв байгуулж чадахгүй бол холбогдох сайд нь албан тушаалаасаа огцрох. Монголбанкны хувьд валютын ханшийг тогтвортой байлгаж чадаагүй учраас ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулна. Ер нь төв банкны ерөнхийлөгчийг огцруулах болсон нь нэг талдаа тус банкинд ажиллаж байсан н.Дэлгэрмаа гэгчийн ашиг хонжооноос үүдэлтэй” гэв. Энэ талаараа эрхэм гишүүн “Монголбанкны н.Дэлгэрмаа бол валютын ханшийг хөдөлгөж, ашиг олдог нөхөр. Түүнээс болж өмнө нь төв банкны тэргүүн дэд еренхийлөгч Д.Энхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан бол энэ удаад Л.Пүрэвдорж болох гэж байна. Энэ мэт хариуцлагагүй нөхдөөс салах ёстой” гэсэн юм. Харин төв банкны холбогдох албан тушаалтны хэлснээр бол н.Дэлгэрмааг гурван долоо хоногийн өмнө ажлаас нь чөлөөлжээ.
Ямартай ч, нээлттэй сонсголын үр дүнд эл салбарынхаа асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, үл ойлголцлоо тайлж чадсан юм. Харин ажлын хэсэг саналаа байнгын хороо, чуулганы нэгдсэн хурадаанаар хэлэлцүүлэх юм байна.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
Сэтгэгдэл ( 0 )