Шуурхай мэдээ: Н.Удвал: Н.Энхбаярын амь насанд халдахыг завдсан гэж бид үзэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

 Болж буй үйл явдлын талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал:
-Өнөөдөр 20.00 цаг өнгөрч байхад МАХН-ын дарга, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэрийнхээ гадаа машинаасаа буухад нь хар хувцастай хүмүүс машиных нь цонхыг хагалж, өөрийг нь газар унаган хувцас хунарыг нь урж биед нь халдсан. Бид үүнийг мэдэнгүүтээ манай намынхан болон иргэний хөдөлгөөнийхөн тал талаасаа цуглаж ирсэн. Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар мэдэгдэл хийсэн. Тэр үед хүмүүсийн ярьж байсан зүйлс болон дарга нарын хурлын протоколыг олонд дэлгэсэн. Энэ бол Н.Энхбаярын үнэн бодит мэдээллийг ард түмэнд хүргэх үүргээ биелүүлсэн хэрэг. Тэр үед байсан бусад ҮАБЗ-ийн гишүүд ч бас Н.Энхбаяр дарга шиг хэлэх ёстой. Өнөөдрийн баривчлах оролдлого нь ийнхүү үнэнийг дэлгэснийх нь хариуд хийсэн үйлдэл гэж бид үзэж байна. Цагдаа нараас гадна хар хувцастай тусгайгийнхан болон буугаар зэвсэглэсэн хүмүүс ирсэн нь энэ хүний амь насанд халдахыг завдсан гэж намын гишүүд бид үзэж байна. Ямар ч үндэслэл, тогтоол шийдвэр байхгүйгээр ингэж шууд халдаж байна. АТГ-ын Э.Амарбат гэдэг хүн тогтоолыг чинь үзье гэхээр тогтоол гаргах боломжгүй гэж хэлж байна билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top