М.Ичинноров: Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилсан хорих анги буюу тамлан хорих руу ачсанд харамсч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан тус намаас хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү  хуралд МАХН-ын гишүүд болон энгийн иргэд, хөдөө орон нутгийн дэмжигчид  оролцсон юм. Энэ үеэр олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан хүн бол хүний эрхийн хуульч М.Ичинноров байлаа. Тэрээр МАН –ын гишүүн ч МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө дуугарлаа. М.Ичинноров ярихдаа” Би шударга үнэний төлөө  явна.  Н.Энхбаяр шударга  ёсны төлөө дуугарсныхаа хариуд ийм зүйлтэй учирсанд сэтгэл нь эмзэглэж байна. Мөн Төв аймгийн урьдчилсан хорих анги бол хүнийг тамлан хэрэг хүлээлгэдэг газар гэдгийг би судлан мэдсэн. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг тамлан хорих анги руу ачсанд харамсч байна” хэмээн ярилаа.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top