Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын 103 дуудлага иржээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй 17 дуудлага хүлээн авсанаас 25 хүн гэмтэж, хоёр хүн нас барсан бусад нь эд материалын хохиролтой дуудлага ирсэн байна. Сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны хоёр хүүхэд гэмтжээ. Эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийн харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг ЗХАБЭГ-аас анхааруулж байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу ноцтой бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явсан 82 тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлан, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлжээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )