Энэ сарын 5-наас наадмын тасалбар худалдана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03


 Үндэсний их баяр наадмын тасалбар тасалбар өдөр, секцээсээ хамаарч 2500-12000 төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал  наадмын нээлтийн тасалбар суудлаасаа хамаарч 8-12 мянган төгрөг байх бол долдугаар сарын 12-ны өдрийн тасалбар үдээс өмнө 2500-3000 төгрөг, үдээс хойш 6000-9000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарах нь. Харин гадаадын иргэн, жуулчид 25 мянган төгрөгийн тасалбараар баяр наадмыг үзэж сонирхох боломжтой. Наадмын тасалбарыг долдугаар сарын 5, 6-нд Соёлын төв өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн кассаар тус тус борлуулах юм байна.

 Г.Энхтуяа




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top