Авто тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Нийслэлд зам тээврийн ослоор өнгөрсөн хоногт хоёр хүн нас барж, 25 хүн гэмтэж бэртжээ.Замын цагдаагийн газрын жижүүрт зам тээврийн хэрэг, ослын дуудлага 103 бүртгэгдсэн ба хүн гэмтэж, нас барсан осол 17 гарч, үлдсэн нь эд материалын хохиролтой осол байна.Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд “Toyota Corolla” маркийн 20-68 УНН дугаартай  автомашин унаж 47 настай К нас барж, дөрвөн зорчигч гэмтсэн. Жолооч О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан юмбайна. Уг осол 15.30цагийн орчим гарсан байна.Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Цанын баазын замд “Kia Frontier”маркийн 38-69 ТӨА дугаартай Х жолоочтой автомашин шарваж, тэвшин дээр сууж явсан 49 настай эмэгтэй нас барж, 32 настай Б гэмтсэн байна.

Өнгөрсөн хоногт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 69 бүртгэгдэж, долоо нь зам тээврийн осолд холбогджээ.Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн зөрчил нэмэгдэх хандлагатай болж, үүнээс үүдсэн осол хэргийн тоо өссөн байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top