Эзэмшсэн мэргэжлээрээ овоглож өөрийн нэрийг брэнд болгож чадсан нэгэн бол хийлч Дээгий. Түүний хийл хөгжмийг амилуулж чаддаг авьяасаас гадна хайр дурлал, хувийн амьдрал нь цөөнгүй хүний сонирхлыг татдаг. Үзэл бодлын хайрцгаас чөлөөтэй гарч, өөрийн гэсэн ертөнцдөө амьдарч чаддаг нь түүнийг ийн сонирхоход хүргэдэг биз. Юутай ч хоёр гадаад эртэй нэр дэр холбогдоод буй хийлч бүсгүйд “Би бүгдийг зохицуулна” гэж ам бардам хэлж чаддаг хүчирхэг эрчүүд таалагддаг гэнэ. Эмэгтэй хүн удирдуулах дуртай. Тэднийг хүчирхэг оршихуйгаараа удирддаг, ийм, тийм байх ёстой гэж итгэлтэй, чадалтай хэлж чаддаг, араа даадаг байх нь эр хүний мөн чанар шиг санагддаг гэж тэрээр нууж хаалгүй ярьжээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )