Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдад их, дээд сургуулиудад элсэн орох ЭЕШ-ын дүнгийн батламжийг тараах хугацаа өчигдөр дууссан.
БСШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудад батламжийг ЭЕШ-д хамрагдсан сурагчдын тоогоор тараасан. Хугацаандаа батламжаа авч чадаагүй сурагчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө ажлын таван өдөрт багтаан тухайн сургуулийнхаа захиргаанд хандах боломжтой юм. Улаанбаатар хотын элсэгчид батламжаа төгссөн сургуулиасаа авах бол хөдөө орон нутгаас элсэгчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авч байгаа юм.
Харин Улаанбаатар хотын ноднин жилийн төгсөгчдийн батламжийг ЭМШУИС-ийн 131 тоотод тарааж байна. ЭЕШ-ын батламж нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд гээж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгох боломжгүй гэдгийг БСШУЯ-ны боловсролын мэргэжилтнүүд анхаарууллаа.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )