Гэр хорооллын бохирыг шийдэх шинэ технологи нэвтэрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Хотын гэр хороолол болон зуслангийн айлуудын тулгамдсан асуудлын нэг бохирыг шийдэх шинэ технологийг монгол инженерүүд бүтээжээ. Монгол хүний ур чадвар, урт хугацааны судалгаа, туршилтын үр дүнд бүтээсэн “Өрхийн бохирын систем”- ийг бодит хэрэгцээнд тулгуурлан нэвтрүүлж байгаа аж.

Шинэ бүтээгдэхүүнийг гэр хороолол, зуслангийн айл өрх, төвийн бохир, цэвэр усны шугаманд холбогдоогүй албан байгууллагууд хэрэглээндээ нэвтрүүлснээр цэвэр орчныг бүрдүүлэхээс гадна бохир усаа 98 хувь хүртэл цэвэршүүлээд дахин ашиглах боломжтой гэнэ Түүнчлэн шинэ технологийг жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой бөгөөд өвөлдөө хөлдөж хагарахгүй, зундаа эвгүй үнэр гаргахгүй гэдгийг зохион бүтээгч инженерүүд амлаж байна лээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top