Сайхан хооллоорой: Улаан лоольтой хонины шарсан мах

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04
Орц:  
  • Хонины ясгүй мах 1кг
  • Ургамлын тос 80 мл
  • Сармис 2 хумс
  • Улаан дооль 8ш
  • Яншуй
  • чинжүү
  • давс


Хонины махаа угааж хатаана. Ургамлын тосонд жижиглэн хэрчсэн сармис яншуйгаа хийж холино. Үүнийхээ талыг махандаа түрхээд хөргөгчинд хийж хонуулна.
Хоолоо хийхийн өмнө улаан лоолио угааж хатаана. Харин хөргөгчинд хонуулсан махнаасаа яншуй, чинжүүгээ салгаж цэвэрлээд дахин ургамлын тосонд хийнэ.
Дараа нь түүнийгээ давсалж, дээр нь улаан чинжүү цацна. Ингээд махаа 15 минут хэртэй тусгай зууханд хийж шарна. Болсон махаа тойруулан улаан лоолиор чимж,ургамлын тос түрхэн дахин 5 минут шарна.
Махаа гаргаад чинжүү, яншуй, давсаа нэмээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top