Хүний эрхийн үндэсний комисс Багануур дүүргийн чанга дэглэмтэй 427 дугаар ангид гэнэтийн шалгалт хийжээ. Чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтанг хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог. Гэхдээ хорихын хашаан доторх үйлдвэрлэлдээ ажиллуулах боломжтой. Гэтэл тус ангийн хоригдлуудыг хорихын хашаанаас гаргаж ажил хийлгэсэн зөрчил илэрчээ. Харин жирийн дэглэмтэй ангийн ялтнууд тусгай гэрээний үндсэн дээр ажиллаж болох аж. Мөн нэг хүнд ноогдох талбай бага байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, нэг өрөөнд 6-8 хүнийг байлгаж байсан байна.
Уг нь тус анги шинээр баригдсан олон улсын стандартад нийцсэн анги гэж өөрийгөө тодотгодог ч НҮБ-аас батлагдсан стандартад хүрээгүй байна. Харин тэд энэхүү зөрчлөө тайлбарлахдаа стандартыг хэрэгжүүлнэ гэвэл төсөв хөрөнгө хүрэхгүй хэмээжээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )