Дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл олгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04


 

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Шинэ Азиа майнинг групп” ХХК-д  эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцжээ. Ингээд салбарын яамнаас Эрчим хүчний тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-р заалтыг үндэслэн дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэний дагуу Эрчим хүчний хуулийн хорьдугаар зүйл, Концессийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн “Шинэ Азиа майнинг групп” ХХК-д  60 МВт-ын хүчин чадалтай ДЦС  барих тусгай зөвшөөрөл олгосон байна.

Top