БНТУ-ын иргэний агаарын тээврийн “Turkish airlines” авиа компани манай улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын таван жилийн турш яригдсан асуудал ийнхүү эцэс боллоо. “Turkish airlines” авиа компанийн “Боинг 737-800” маркийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 70 зорчигтой өчигдөр өглөө газардав. Энэ онгоцоор Туркийн Сангийн сайд Мэхмэт Симсек, парламентийн гишүүн Сетинкая, “Turkish airlines” авиа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хамди Топкү, Киргизстан улсын дэд сайд зэрэг албаны хүмүүс ирсэн юм.
Турк руу долоо хоногт гурван удаа тогтмол нислэг үйлдэх бөгөөд тус улсаар дамжин дэлхийн 200 гаруй хот руу нисэх боломжтой боллоо. Тус онгоц нь 151 хүний багтаамжтай бөгөөд бизнес 16, энгийн 135 суудалтай аж. Дээрх компани нь 1933 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011 оны Европын шилдэг авиа компаниар шалгарсан дэлхийн хэмжээний том байгууллага аж.
Монгол Турк хоёр улс Агаарын харилцааны гэрээнд 1993 онд анх гэрээ байгуулсан боловч хоёр улс хооронд зорчих тээврийн үйлчилгээ өдийг болтол зогсонги байдалд байсан юм. Харин энэ оны 4 сарын сүүлээр Туркийн иргэний нисэхийн газар Монголын иргэний нисэхийн газар зөвшилцөлд хүрч гэрээгээ сэргээжээ.
Туркиш Эйрлайн компани Истанбул-Бишкек-Улаанбаатар-Бишкек-Истанбул чиглэлээр долоо хоногийн 3 өдөр буюу даваа, Лхагва, Баасан гаригуудад, харин Улаанбаатараас Киргиз улсаар дайрч Туркийн Истанбул хот руу Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад нислэг хийж эхэлж байгаа юм. Нислэг 8 цаг гаруй үргэлжлэх бөгөөд БОИНГ 737-800, 737-900, Аирбас 320-200, Айрбас 321-200 гэсэн 4 төрлийн онгоцоор үйлчлэх аж. цаашид Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн улс хоорондын ачаа тээвэр каргоны үйлчилгээ нээхээр төлөвлөж байгаа тухайгаа албаны хүмүүс дурдлаа. Онгоцны экибаж нь 100 хувь турк мэргэжилтэнгээс бүрджээ.
Туркиш эйрлайны онгоц өглөөний 10 цагт буугаад 11 цагт Монголоос Истанбулын чиглэлд ниснэ.
Тус компанийн оффис багшийн дээдийн зүүн хойд талд Сонор плаза төвийн 4 давхарт байрлаж байгаа бөгөөд бүх билетийн кассуудаар тизээ борлуулж байгаа аж.
Туркиш Эйрлайн компани нь 1933 онд 5 онгоцтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо зорчигч болон тээврийн 183 онгоцтой, дэлхийн 214 хот руу 157, орон нутгийн 34 чиглэлд нислэг хийдэг Европт үйлчилгээний чанараар 3 дугаарт ордог, дэлхийд эхний аравт багтдаг дөрвөн одтой компани болжээ.
Бусад авиа компаниас ялгарах давуу тал нь зорчигчид жинхэнэ шеф тогоочийн хоолыг амтлах боломж бүрдүүлж өгсөн юм. Дэлхийд анх удаа шефийн бэлтгэсэн хоолоор үйлчилж эхэлсэн компани гэдгээрээ алдартай юм.
Сонирхуулахад тус компани нь английн Манчестэр Юнайтэд, Испанийн Барселона багийн албан ёсны спонсор, тээвэрлэгч авиа компани гэдгээрээ алдартай юм.
Туркиш эйрлайн компани Туркийн орон нутгийн нислэг хийдэг Анатоли жэт охин компанийн орон нутгийн нисэхийн сүлжээтэй бөгөөд Улаанбаатараас шууд орон нутаг руу нислэг хийх боломжтой аж.
Анхны нислэгээсээ эхлэн урамшуулал болгож эконими классаар зорчигчид 40 кг, гар ачаандаа 8 кг хүртэл үнэгүй тээш авч явах боломжтой.
Туркийн талаас ТУЗ-ын зөвлөлийн дарга, ТУЗ-ын хоёр гишүүн, УИХ-ын 6 гишүүн, Турк улсын Сангийн яамны ажилчид, Киргизийн иргэний нисэхийн газрын төлөлөгчид, Киргизийн дэд сайд, Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Туркиш Эйрланы компанийн газрын дарга нар, Монголын талаас Монгол улсаас Турк улсад суух элчин сайд, Монголын иргэний нисэхийн удирдлагууд хамтран ажилладаг авиа компани, түнш байгууллагууд гээд 200 гаруй зочид нээлтийн ёслолын ажиллагааны хүлээн авалтад оролцсон юм.

Сэтгэгдэл ( 5 )
тийзэн хэд бэ нэг тал нь
1сарын 16нд нислэг байгаа юу 16хүүхэд хэл вэ
Ireh doloo honogt 3 tom hun 2 huuhed 2 taliin bilet hed beee odoo hariu ogno uu holvogdoh utsaa pgno uu
туркруу нэг талын тийз хэд вэ
визтэй зорчидог уу виз яааж гаргах вэ