Улсын их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд их багтаамжийн 654, туслах 25 чиглэлд бага оврын 203, зуслангийн зургаан чиглэлд бага багтаамжийн 6, их багтаамжийн 5, нийт 863 автобус үйлчлэх юм байна. Мөн баярын тусгай хуваарийн дагуу энэ сарын 11, 12-ны өдрүүдэд өглөө 08.00-22.30 цаг хүртэл нийтийн тээврийнхэн үйлчилгээ үзүүлэх бөгөөд 13-нд хот дотор жирийн амралтын хуваариар ажиллана.
Баярын өдрөөр буюу энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус “Мохатма Ганди”-ийн гудамжаас эхлэн үйлчлэх юм. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу үйлчилгээгээ үзүүлнэ.
Харин энэ сарын 13-нд МУБИС-ийн баруун талын буюу хойшоо явах автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, 11, 12, 13-ны өдрүүдэд хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4, нийт 20 автобус “Хүй 7 худаг” хүртэл үйлчилнэ. Мөн Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 30 автобус үйлчилгээнд ажиллахаар болжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )