Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05
  • Төрийн ордон

11.00 цагт УИХ-ын хаврын чуулганы отгон хуралдаан болж, хаалтаа хийнэ.

  • “Сэргээгдэх эрчим хүч - Нар, салхины эрчим хүч”–ний зах зээл, хөгжлийн хандлага бидний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ? сэдвээр АНУ-ын Center for Resource Solutions  байгууллагын хуульч  Робин  Кюарийр 2012.7.5-ны өдрийн 10:30 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд сэтгүүлчидтэй УУЛЗАЛТ хийнэ. 
  • 11:00 цагаас

Сурагчдын дэлхийн аварга, шатрын олон улсын мастер А.Энхтуул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай ирлээ. Энэ талаар "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт  “Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл, сорилт, туршлага, арга барил” сэдвээр дэлхийн их, дээд сургуулиудын захирлууд Монголд чуулна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт Монгол Улсын иргэн, өрх бүрт зориулсан “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан” өрхийн орлого, зарлагын дэвтэр гаргасан талаар “Бид” ББСБ-аас мэдээлэл хийнэ.

13.00 цагт  УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг сонгуультай холбоотой асуудлаар жирийн иргэнийг хохироожээ. Энэ талаар иргэн Ц.Эрдэнэсайхан хэвлэлийнхэнд хандлаа.

14.00 цагт  “Орифлэйм”-ийн ерөнхийлөгч асан Г.Оюунгэрэл “Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” ном гаргасантайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

15.00 цагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, хүний гавьяат эмч Л.Жамбалжав сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яам

12.00 цагт Эрүүл мэндийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийнэ.

Нээлттэй нийгэм форумын байранд

12.00 цагт  Сонгуулийн хөндлөнгийн ажиглагчид дүнгээ танилцуулна.

Нийслэлийн Хангарьд ордон

Монгол Улсад Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц бий болгох олон улсын семинар 09.00 цагт эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top