512 бөхийг 9-10-нд бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Монгол Улсын үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын баяр наадамд хууль дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана. Наадмын хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 9, 10-нд Монгол бөхийн өргөөнөө бүртгэх юм.
Бөхчүүд хоёр хувь цээж зураг, цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй юм байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top