“Төгс ялгуун харилцаа” сэдэвт лекц болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Монголын гэр бүлийн харилцааг 23 дахь жилдээ судлаж байгаа судлаач, хууль зүйн ухааны доктор Л.Нарантуяа нь хайрын харилцааны талаар “Төгс ялгуун харилцаа” сэдэвт лекцээ энэ сарын 7-ны өдөр 17:00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна. Гэр бүл судлаач Л.Нарантуяа нь “Үндэсний баялаг гэр бүл, гэр бүлийн баялаг хүүхэд” төслийн хүрээнд бүтэн жилийн турш UBS-2 телевизээр “Эргэцүүлэл” нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэдэг. Хосуудыг хайрын “Төгс ялгуун харилцаа” сэдэвт лекц, сэтгэл заслын үйл ажиллагаандаа бүх насны хосуудыг болон өсвөр үеийнхнийг оролцохыг уриалж буй.

Уг лекцээрээ хайр дурлал, итгэл сэтгэл, баяр бахдал, уучлал, өршөөл, бахархал, амьдралын үнэ цэнэ, харилцан ойлголцол, хүндлэл, амьдралын эрчим хүчээ сэргээх бүхий л түвшний хайрын харилцааг шинэ шатанд хөгжүүлэхэд үр дүнгээ өгөх арга, бодит боломжуудыг илтгэнэ. Мөн лекцэнд хүрэлцэн ирсэн бүх хосуудад билэгдлийн ерөөл, андгай батламжаа гардуулах бөгөөд гэр бүлийн амьдралын нууц номоо оролцсон хүн бүрт бэлэглэх юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top