Д.Ганзоригийг 982.800 төгрөгөөр торгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Д.Ганзоригийг тус дүүргийн шүүхээс мөрийтэй тоглоом тоглуулахыг зохион байгуулсан гэх үндэслэлээр 982.800 төгрөгөөр торгожээ. Д.Ганзориг, Ш.Эрдэнэтуяа нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд "Орлёнок" сургуулийн өргөтгөлийн байрыг найзаасаа түрээслэн бильяард ажиллуулж байхдаа уг байранд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн дээрх шийтгэлийг оноожээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top