Тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Хуурай мухарын аманд өчигдөр сагсан бөмбөгийн талбайн нээлт боллоо. Тус хорооны зуслангийн бүсийн хүүхдүүдэд зориулан шинээр стандартын сагсан бөмбөгийн талбай байгуулан хүлээлгэн өгсөн нь оршин суугчдын талархлыг хүлээсэн ажил болов. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Фамилисон” ХХК ажиллаж хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Энэ онд Сүхбаатар дүүрэг 30 гаруй байршилд хүүхэд залуучуудад зориулсан тоглоомын талбай, иргэдийн ая тухтай байдлыг хангасан бичил тохижилтын ажлууд хийх бөгөөд эхний бүтээн байгуулалтууд цаг хугацаандаа ашиглалтанд орж байгаад иргэд баяртай байна.Нээлтийн үеэр зуслангийн хүүхэд залуучуудын дундаас дөрвөн баг гарган сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Уг 420 мкв хэмжээтэй сагсан бөмбөгийн талбайд 8ш сандал, 2 ш хогийн сав, тусгал сайтай 2 ш лед гэрэлтүүлгийг байрлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )