“Алтаргана” наадамд 600 гаруй төлөөлөгч оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Буриад үндэстний “Алтаргана” их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадын тойрогт болно.

Тус наадмын хүрээнд олон арга хэмжээ, уралдаан тэмцээн зохиогдох бөгөөд манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцох юм.

Хоёр жилд нэг удаа болдог уг наадмыг 1994 оноос хойш зохион байгуулж эхэлжээ. Анх буриад дууны уралдаан гэж нэрлэгдэж байсан бол өдгөө буриадын ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болж өргөжсөн юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top