Гэр хорооллыг дулааны шугамтай холбох ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

“Цэвэр агаар сан”-гийнхан энэ жил хотын утааг багасгахаар БОАЖЯ, нийслэлийнхэн хамтран төлөвлөгөө гаргажээ. Энэ ажлынхаа хүрээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн Ботаник, Дэнжийн мянга орчмын зарим айл өрх, сургууль, цэцэрлэг, хорооны байрны халаалтыг төвлөрсөн дулаан хангамжид холбох инженер шугам сүлжээний ажлыг хийж эхэллээ. Мөн түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсэд байгаа айл өрхүүдийн түлшний нөөцийг нь бүрдүүлэх, дэд бүс буюу зуухны бүсэд хамрагдах айл өрхийн тоо, зуухны төрлийг нарийвчлан тогтоож найм, есдүгээр сараас эхлэн зуухыг нь солих гэж байна. Түүнчлэн, найман байршилд автомашин хийгээр цэнэглэх станц байгуулах, төрийн болон нийслэлийн өмчийн 10 орчим нам даралтын зуухны технологийг шинэчлэх аж. Эдгээр бүх арга хэмжээг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлэх юм.

Х.Даваа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top