Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн танхимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн гурвын дөрөв, тав дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн Шүүх хурал 11:00 цагт боллоо. Харин шүүх хуралд гэрч болох иргэн Цэцэгчимэг ирээгүйн улмаас шүүх хурлыг хойшлуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн гэрчийг өөрийн биеэр оролцох ёстой гэсэн шаардлагыг тавилаа.
Энэхүү хэргийн шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, Ш.Төгсгэрэл болон Улсын яллагчаар Н.Отгонцэцэг, өмгөөлөгчөөр С.Жанцан, Ж.Энхтуяа, Р.Оюунцэцэг, Д.Санжмятав нар ажиллаж байгаа юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )