Монголдоо цорын ганц гэрлэх ёслолын ордны хүнд суртал, тааруу үйлчилгээ, тэнгэрт гарсан үнийнх нь талаар жилийн жилд яригддаг. Гэвч хосууд ганц болох баяраа хэл амгүйхэн шиг хийхийг хүссэндээ чимээгүй өнгөрүүлдэг нь нууц биш. Үүнтэй холбоотойгоор хуримын ордныхон авлига авдаг гэх яриа гардаг билээ.
Гэрлэх ёслолын ордны захирал Х.Оюунчимэг жилдээ 35-40 сая төгрөгийн авлига авдаг гэх мэдээлэл АТГ-т ирсэн гэж нэгэн эх сурвалж манайд мэдээллээ.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад: “Энэ талаар надад ирсэн мэдээлэл алга. Гэхдээ АТГ-т нэг өдөрт 100-120 мэдээлэл ирдэг учраас түүнтэй холбоотой мэдээлэл ирсэн байхыг үгүйсгэхгүй” гэв.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )