Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэний 10 жилийн ой өнгөрсөн 5-р сард тохиосон. НҮБ-ын энхийг сахиулагч хамт олны идэвхтэй гишүүн, цэрэг илгээгч томоохон улсын тоонд манай улс зүй ёсоор ордог. Монголын цэрэг дэлхий дахинаа нэрээ алдаршуулан, олон улсын хүндэтгэлийг хүлээж байгааг гадны улсууд ч онцолж байдаг. Өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд энхийн төлөөх үйлсэд үүрэг гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгатан, цэрэг, офицерүүдэд төрийн дээд одон медаль гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд боллоо. Монгол улсын зэвсэгт хүчнээс Афганистан болон ХБНГУ, Судан зэрэг улсуудад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон болон батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )