””Хурд”” хамтлаг долдугаар сарын 3-наас эхлэн орон нутагт ””Best of Hurd”” тоглолтоо толилуулж байгаа юм. Хэнтий аймгийн төвөөс тоглолтын салхиа хагалж, үзэгчдийг “Хурд”-аар амьсгалуулж байгаа тус хамтлагийнхан өчигдөр Дорнод аймагт тоглосон бол өнөөдөр сүхбаатарчуудыг байлдан дагуулна.
Тэд өнгөрсөн жил тайзнаа тавьсан “Best of Hurd” тоглолтынхоо дуунаас хүргэхээс гадна Монголын сайхан эмэгтэйчүүдийг магтан дуулсан “Хатан Эрдэнэ”, хүлэг морьдын тухай нэр ч өгч амжаагүй шинэ уран бүтээлээ багтаажээ.
Мөн “Шанз-3” хамтлагийн бүсгүйчүүд аялан тоглолтод нь оролцож байгаа аж. Сонирхуулахад, “Хурд” хамтлагийн тоглолтыг хамтарч ажилладаг байгууллагууд нь ивээн тэтгэсэн учраас орон нутгийн үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэж байгаа гэнэ. Тэд удахгүй Дорноговь, Өмнөговь аймагт тоглоно.
Р.ОЮУН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )