Зусланд морин эргүүл ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар зуслангийн чиглэлд сайн дурын морин эргүүл ажиллуулж эхэлжээ. Одоогоор Шадивлан, Гүнт, Майхан толгой, Яргайт зусланд морин эргүүлүүд ажиллаж байна. Зусланд иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, элдэв зөрчил гардаг. Ялангуяа байгаль орчин сүйтгэх, малын хулгай гарах нь нэмэгддэг. Тиймээс дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих албатай хамтран ажилгүй иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хамруулан оролцуулахаар болжээ. Морин эргүүлчид уулын өндөрлөг дээрээс орчин тойрондоо хяналт тавих юм. Гэмт хэргийн болон сэжигтэй зүйл гарсан үед цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх ажээ. Ингэснээр аливаа гэмт хэргийг таслан зогсоох, иргэдийг аюулгүй орчинд амьдрах бололцоог хангахад хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top