Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам үзэх тусгай зөвшөөрлийг автомашинуудад найман төрлөөр, 10330 автомашинд өнөөдрөөс олгож эхэллээ.
Тухайлбал, “А” 650 ширхэг, “Г” 2800 ширхэг “Д” 100 ширхэг, “М” (улаан) 3000, “Б” 280, ”Ү” 800, “Ж” 200, “М” (ногоон) 2500 ширхгийг олгох юм. Харин өнөөдөр олгож эхэлсэн Ү зөвшөөрөл 16.30 цагийн үед дууслаа.
Наадамчид “А”, “Б” зөвшөөрлийг НЗДТГ-аас авна. “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Д” Гадаад харилцааны яам, “М”, “Г” зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүрэг дэх ЗЦ-ын тасгуудаас авах боломжтой.
Зөвшөөрлийн үнэ
-“А” - 20.000, -“Г” 10.000
-“Б” -15.000, -“Ж” 20.000,
-“М” (улаан) 10.000 -“М” (ногоон) 3.000
- “Ү” 10.000, -“Д”-20.000 төгрөгийн үнэтэй байна

Сэтгэгдэл ( 0 )