Камертон 2 шоу, ”Nice and nine”: Бүх зүйлээ өөрсдөө гардан хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 07

  "Камертон2" шоуны III шат амжилттай болж өндөрлөсөн билээ. Энэ үеэр манай сурвалжлах  хэсэг "Nice and nine" хамтлагийг үзүүлбэрээ үзүүлсний дараа сэтгэгдлээс нь хуваалцсан юм.

-Юуны өмнө хамтлагаа танилцуулахгүй юу?

- Манай хамтлаг 9 хүний бүрэлдэхүүнтэй, ”уясан” хоёр багштай.

- Бэлтгэл дээр хийж байсан зүйлээ яг энэ тайзан дээр гаргаж чадсан уу?

-Хоёр дахь үзүүлбэрээ арай илүү үзүүлсэн гэж бодож байна.

- Өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийдэг байсан бэ?

- Өдөрт 12:00 цаг гэж цуглаад орой 20:00 цаг гээд тардаг байсан. Бэлтгэлээ хийх зуураа хөгжилтэй хошин юм ярьцгааж бие биедээ эрч хүч өгч байлаа.

- Тоглолтын хувьд та нарт тусалсан мэргэжлийн багш гэж байна уу?

- Яг мэргэжлийн хүн байхгүй. Бүх юмаа өөрсдөө гардан хийсэн. Манай багийн онцлог гэвэл нэг нь алдаа гаргавал бусад нь шүүмжилж хэлдэг. Харин хэн нэгэнд нь ямар нэг шинэ санаа төрвөл түүнийг хоорондоо ярилцаж боловсруулдаг.

- Багийн оноолтын талаар?

- Э.Ган-Эрдэнэ: Хүмүүс сугалаа сугалуулж оноолт тааруулахад ямар нэг “но” гарч магадгүй гэж байсан л даа. Харснаа л шууд авчих гэсэн. Ингээд миний орсон хамтлагт таньдгаас хоёрхон хүн байсан. Эхэндээ ч яана даа л гэж бодож байлаа. Хамгийн туршлагатай нь гээд намайг ахлагчаар сонгосон. Энэ тэмцээнд оролцоход өмнөх тэмцээнүүдэд орсон туршлага маань их хэрэг боллоо. Би багийнхантайгаа аль болох эв зүйгээр харьцсан.

- Охидыг хэр их шуугиулав?

- Яах вэ, гайгүй. Хүн хараад царайлаг гэж хэлнэ гэдэг нь хүний нүдэнд бас аятайхан тусч байна л гэсэн үг. Манай багийн Шижирээ хамгийн царайлаг нь юм шиг байгаа юм. Үсний засалт бол ёндоотой байгаа биз дээ. Багийнхан маань санал нэгтэй байгаа байх. Сарын хугацаанд бид нартай хамт байсан багийнхаа ахлагчдаа баярлалаа.

- Шүүгчдээс магтаал шүүмжлэл хэр их сонсов?

- Шүүгчдээс магтаал, зэмлэл зэрэг хүртсэн. Биднийг нэг баг болж бүрдэж чаджээ гэж магтаад харин тоглолтын хувьд дутуу ажиллаж гэж шүүмжилсэн. Бид дуугаа зөв сонгож ажилласан гэж бодож байна.

- Дуугаа яаж хуваарилсан бэ?

- Дуунуудаа хуваарилах гэж эхэндээ дайн болсон ш дээ /инээв/. Загнаж үзлээ, гуйж үзлээ. Анхнаасаа тэр энэ дууг, энэ тэр дууг сонгоё гэж санаа нэгдсэн. Дунд нь орхигдсон гоё дуунууд ч байгаа. Манай багийн бас нэг давуу тал бол арай олон тёнор хоолойтой хүмүүстэй бас манай басс хүчирхэг.

"Nice and nine" хамтлагийн тоглолтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

Д.Төгс

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top