Анхны Цэргийн Их Сургуулийн байшин

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 07

Одоогийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Монгэм” ардын эмнэлэгийн хоёр давхар ягаан байрыг 1902 онд Английн худалдааны банкны хөрөнгө оруулалтаар 1905 онд барин ашиглалтад орсон европ хийцийн чулуун барилга юм.

1910 оноос Орос, Хятадын банкны хүрээний салбарын төв контор байрлаж байгаад 1920 оны үед Барон Унгерн хүрээг эзлэхдээ баруун жигүүрийг нь контороо болгож, зүүн жигүүрийг мөрдөн байцаах газар болгож доод хонгилд нь гяндангаа байрлуулсан байна.

Ардын засаг ялсны дараа энэ байшинд Цэргийн Их Сургуулийг байгуулж анхны есөн оюутан элсэн суралцжээ. Оюутнууд нь тусгай формын хувцастай, өргөн улаан халзтай өмд байсан учраас “Улаан өмдөтний сургууль” гэж нэрлэгдэж ч байжээ.

1935 оны дундуур хувьсгалт улаан цэргийн лазарет буюу цэргийн эмнэлэгийг мөн энэ байшинд нүүлгэн шилжүүлжээ. Цэргийн эмнэлгийг өргөтгөн хувьсгалт улаан цэргийн госпиталь болгосноос үүдэн барилгыг Цэргийн госпиталь гэж нэрлэх болсон. Халх голын дайнд шархадсан хүмүүсийг энд эмчилж байжээ.

1950-1957 оны хооронд госпиталийн арьс өнгөний тасаг байрлаж байв.

Улсын хамгаалалтад байдаг түүхэн дурсгалт байшин учир туйпуу чулуугаар баригдсан энэхүү байшингийн дотоод чимэглэл анх баригдсанаасаа төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Тааз нь өндөр, модон шаттай бөгөөд зарим нэг хаалга нь арк хэлбэртэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top