Цагдаагийн 412 алба хаагчийг ээлжит цолоор шагнажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 07

ЦЕГ-ын даргын тушаалаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн 412 алба хаагчийг өчигдөр хугацааны ээлжит цолоор шагнажээ. Тухайлбал ЦЕГ-ын Төв архивын ажилтан Ж.Амарбаясгалан, Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга С.Цэрэнсамбуу нарын 33 алба хаагчийг цагдаагийн дэд хурандаа цолоор шагнав. Мөн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч Л.Ганшагай, Дорнод аймгийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн ахлах байцаагч Д.Жавзандулам нарын нийт 79 алба хаагч цагдаагийн хошууч цолоор тус, тус шагнуулсан юм.

Улмаар цагдаагийн ахмад цолоор ЭЦГ-ын төлөөлөгч Б.Эрхэсбаатар, мөрдөн байцаагч З.Бат- Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн байцаагч Э.Баянжаргал нарын 133 алба хаагчийг шагналаа. Мөн Дотоодын цэргийн даргын тушаалаар дотоодын цэргийн 31 алба хаагчийг хугацааны ээлжит цолоор мялаажээ.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top