Питбуллын дэлхийг тойрох аялалд Азиас зөвхөн Монгол улс сонгогджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 07

Их хотын залуусын энэ зуны хамгийн том сенсаци Питбулл Монголд. Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюссер Питбуллын гайхамшигт хит дуунууд 2012 оны долдугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэхээр болжээ. Дэлхий дахинд ид мандаж яваа од Двайт Ховардыг 2011 онд авчирсан “Be”-ийнхний 2012 оны ээлжит сюрприз Питбулл ийнхүү Монголд хөл тавихаар болсон байна. Харин Питбуллын дэлхийг тойрох аялалд Азиас зөвхөн Монгол улс сонгогджээ.

Алдарт дуучин Питбулл энэ жил “Mr.Worldwide” цомгоо гаргасан нь дэлхийн хөгжмийн урсгалд хийсэн том тэсрэлтүүдийнх нь нэг билээ. Тэр ч утгаараа түүнийг дэлхий даяар “Ноён дэлхий даяар” хэмээн өргөмжлөх болсон юм. Дуучин Питбуллын тоглолтууд амьд хөгжим, амьд хоолойны гайхамшгийг мэдрүүлдэг доргио, диско төрлийнх байдаг бөгөөд залуусын сонсох дуртай Женнифер Лопез, Марк Энтони, Крис Браун зэрэг одуудтай хамтарч уран бүтээл туурвидаг билээ.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top