Наадмаар гар дээрээс худалдаа эрхлүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 200 гаруй байцаагч Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх, Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажиллахаар болжээ. Тэд худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж, үзлэг шалгалт хийх аж. Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 500, Хүй долоон худагт 250 аж ахуйн нэгж үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх бүх аж ахуйн нэгж цэнхэр асар майхнаар жигдрэх юм. Харин гэр барихгүй бөгөөд айраг зарах зөвшөөрөл авсан байгууллага асар барьж үйлчилгээгээ явуулна. Түүнчлэн гар дээрээс худалдаа эрхлүүлэхгүй, дүүрэг бүрт шорлог зарах хоёр зөвшөөрөл өгсөн бөгөөд утаа гаргахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсан байна.  

Д.Шинээ     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top