Наадмын үйл ажиллагааг 7 телевиз шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 07

Цагдаагийн байгууллага жил бүрийн наадмаар сэтгүүлчидтэй хамтран ажилладаг уламжлалтай. Энэ дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо. Өнөөдрийн байдлаар хэвлэл, мэдээллийн 53 байгууллагын 820 гаруй ажилтан сурвалжлах хүсэлт ирүүлжээ.  Харин ногоон талбайн сурвалжлагыг хийх хүсэлт 130-аад сэтгүүлчээс ирсэн байгаа ч 90-ээд сэтгүүлчийг оруулах юм байна. Мөн баяр наадмыг шууд дамжуулах эрхийг нийт долоон телевизэд өгчээ. Тодруулбал, “МҮОНРТ”, “Монгол телевиз”, “MN25”, “ТВ9”, “ТВ5”, “UBS”, “ETV” телевизүүдэд юм. Хүүхдийн бөхийн барилдааныг “ЗА” телевиз шууд дамжуулах аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top