Өнөөдрийн дорнын зурхай

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09
 

Үхэр
(4/20-5/20)

7 сарын 9. Идэвхтэй өдөр. Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Тиймээс сэтгэл хөдлөлөө үг хэлээрээ илэрхийлэхийг оролд. Учир нь таны бодол, зүрх сэтгэлтэйгээ зөрчилдсөөр байна. Таны бүтээлч чадвар өндөр байгаа хэдий ч бусад хүмүүсийн гаргасан шинэ санаачлагууд танд саад болох болно. Өөрийн төрөлх зөн совиндоо итгэж чадвал та бизнесийн яриа хэлэлцээ амжилттай болж, бараа бүтээгдэхүүнээ асар өндөр үнээр худалдах болно. Болж өгвөл амрахыг хичээ. Өөртөө зориуд амрах цаг гаргаж, амралтаа адал явдлаар дүүрэн хөгжилтэй өнгөрөөхийг хичээ.



Хонь
(3/21-4/19)

7 сарын 9. Хариуцлагатай өдөр. Танд хэт өндөр хариуцлагатай ажил даалгаснаар та өнөөдөр өөртөө ч зав гаргаж чадахгүй бололтой. Амьдрал үргэлж хүссэнээр болохгүй шүү дээ. Өөрийн хийж буй зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээ. Хэрэв тэгж чадвал та ажилдаа сэтгэл хангалуун байх болно. Ямар амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Та аливаа саад бэрхшээлийг даван туулах төрөлхийн чадвартай. Хайртай хүмүүстээ зав гаргаж, цагийг зугаатай өнгөрүүл. Таны хүүхэд гараа гэмтээж болзошгүй тул түүнд таны тусламж хэрэг болох болно. Хүүхдээ аюулгүй эрүүл орчинд хүмүүжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг.



Хилэнц
(10/23-11/21)

7 сарын 9. Эргэн тойрныхонтойгоо нөхөрсөг дотно харьцахад таатай өдөр. Байнгын их ажил хэрэг асуудлаасаа ангижрахыг хүсэх бололтой. Айлд зочлох гэртээ зочид урих нь таныг нэлээн сэргээх болно. Ингэснээр танай гэр бүлд байсан таагүй уур амьсгал арилах болно. Өөрийн авъяас чадварыг янз бүрийн салбарт харуулах боломж олдох таатай өдөр. Зөн билэг урьдчилан таамаглах чадвар хүчтэй болно.



Хамтатгах
(5/21-6/21)

7 сарын 9. Cap таны орд руу орж байгаа учир шинэчлэгдсэн эрч хүч ирэх болно. Та амьд, сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдэрнэ. Ажил дээрээ байгаа хүмүүс дарга эсвэл удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол тань төсөөлсөн шиг тань сайхан тохиролцоонд хүрнэ. Бизнесийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй., нөгөө талаас нь хардаг үзэл тань таны бодлыг ганхуулж мэднэ.



Нум
(11/22-12/21)

7 сарын 9. Хэрэв та бусдад өөрийн санаагаа ойлгуулахыг хичээж байгаа бол туршилт сорилттой тулгарах өдөр. Хэдийгээр энэ нь шинэ долоо хоногийн эхний өдөр боловч танд ядарсан, ажиллах сонирхолгүй мэдрэмж төрж болох юм. Үүнд оддыг буруутгах хэрэгтэй! Хэрэв та жижиг сажиг зүйлүүдийг мартаад байвал энэ нь бүгдээрээ таны буруу биш байх болно. Аливаа зүйлүүдийг дуусгавар болгохын тулд та тэвчээртэй, шургуу ажиллах хэрэгтэй. Дүрс хийх эсвэл гарах алдаа, нөхцөл байдалд бусдыг буруутгах хандлагаа хязгаарлна.



Охин
(8/23-9/22)

7 сарын 9. Уран сэтгэмжтэй өдөр. Өнөөдөр оюуны юм уу биеийн хүчний ажлаас илүү бүтээлч эрэл хайгуул илүү үр дүн авчрах болно. Таны бодол тогтож өгөхгүй болох гэж буй олон нийтийн арга хэмжээ, одоогийн чинь амрагийн тухай эсвэл хайртай хүнтэйгээ учраагүй байгаа талаараа гэх мэт түмэн зүйлийг эргэцүүлэх болно. Тиймээс анхаарлаа бүрэн төвлөрүүлэх ёстой эсвэл нарийн жижиг хэсгүүдэд анхаарал шаардсан ажил барьж аваад хэрэггүй. Илүү сайн ажиллахын тулд охиныхонд чимээ шуугиангүй нам жим орчин шаардлагатай.



Матар
(12/22-1/19)

7 сарын 9. Эргэлзээгээ даван туулах, бүхий л үйл ажиллагаандаа амжилт олох өдөр. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч та нэр төртэй гарч чадна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай. Ажил хэргийн түншлэл өндөр үр дүнтэй болно. Сексийн эрч хүч бас маш өндөр байна.



Загас
(2/19-3/20)

7 сарын 9. Өнөөдөр аялал ба боловсролын өдөр. Юунд итгэнэ, түүнийгээ та бүтээнэ. Ажлынхаа хоцрогдлыг арилгах нь хэрэгтэй зүйл ч хайртай хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Ажил зугтаад явчихгүй, харин хайртай хүмүүс тань өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дүүргэх өөр нэг хүн олж магадгүй. Хамт амралтанд явахаар төлөвлөгөө боловсруул тэгээд өөрсдийнхөө мөрөөдлийг ярилц.




Мэлхий
(6/22-7/22)

7 сарын 9. Төвөгтэй өдөр. Бүтээлч үйл ажиллагаанд төвлөрснөөр бодитоор бодож, анхаарал хандуулахыг шаарддаг үйл ажиллагаанууд маш сайн явагдана. Ирж буй бүх чухал мэдээллээ баталж хуурамч чиг хандлага байх тул, хүмүүс худлаа ярьж, буруугаар ойлголцол гарч мэдэх тул, алдаа бүрийг нээн илрүүл. Хэрэв боломжтой бол чухал уулзалт, гэрээ хэлэлцээр, ажлын ярилцлагаа хойшлуул. Холих, будлих асуудал их гарч мэднэ. Хөгжмийн концерт, шүлгийн тэмцээн эсвэл уран зургийн үзэсгэлэн зэрэг нь таны сэтгэл зүрхийг тайвшруулж ирж буй амралтын өдрөө хөгжилтэй өнгөрөөхөд нь тусална.



Хумх
(1/20-2/18)

7 сарын 9. Эерэг өдөр. Нар ихрийн орд руу хөдөлснөөр маш завгүй өдөр ирнэ. Үд дундад Шинэ cap ихрийн ордыг дайрснаар шинэ эхлэлийг зарлан тунхаглах цаг, чухал хүнтэйгээ дотно байх гэсэн хүсэл тань ирнэ. Өөрийн сэтгэхгүйгээ шалгах, юмны гүн рүү ордог, шинэ зүйлийг хийхэд хэзээд бэлэн хумхынхан нууцлаг, ер бусын, бүх зүйл нь нуугдмал салбар хүрээг сонирхож эхэлнэ. Энэ цаг үе тактик, стратегиа хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг ба таны санхүү аюулгүй байдлыг тань өсгөнө.



Жинлүүр
(9/23-10/22)

7 сарын 9. Өнөөдөр од гаригс таны шилдэг төслөө биелүүлэхэд зориулан нэмэлт эрч хүч илгээж байна.Таны багаа ахлах чадвар тань бусдад танигдан босс тань таниар бүүр хүндтэй алба хашуулахаар шийднэ. Та магадгүй, соригдох тул хамт олныхоо давуу талаас суралцан бэлтгэлтэй байгаарай. Та дахин их сургуульд сурах шаардлага гарвал бүү татгалзаарай. Чадварлаг болон амжилт гаргахад тус болно. Хайртай хүн тань зорилго руу тань урамшуулан зоригжуулна. Танд ч бас түүнд урам өгөх хэрэг гарна.



Арслан
(7/23-8/22)

7 сарын 9. Сурагчид оюутнууд удаан үргэлжилж байсан арга зүйгээ энэ өдөр дадлагажуулна. Мөн энэ өдөр тусгаарлагдмал газар номонд дарагдан хичээлээ хийх нь ухаалаг арга байна. Санхүү тань бүрхэг ба сонин хачин зүйл мөнгө зарах магадлал ихтэй байна. Өнөөдөр хийж болох зүйлсээ маргааш хийх гэж бүү хойшлуул. Аливаа төлөвлөлт зохион байгуулалт шаардсан ажлыг энэ өдөр хийхэд тааламжтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top