“Цэмцгэр Монгол Наадам” тав дахь жилдээ зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Өнөөдөр “Монгол нюьс” мэдээллийн төвд  “Энхийн Төлөө Үйлчлэхүй” ТББ, Зиг заг ХХК-ийн “GP Batteries” брэнд, Оюуны Эрэл Оюутны Холбоо, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ хамтран хэвлэлийн хурал хийлээ. Тус байгууллагуудын зүгээс баяр наадмаа нийгэмд үйлчлэх сайн дурын үйл ажиллагаатай хослуулан тэмдэглэдэг “Цэмцгэр Монгол Наадам” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжихээр болжээ.  Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан сайн дурынхныг хөгжүүлж, тэдний оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах бөгөөд “Цэмцгэр Монгол наадам”-ын соёлыг орон даяар дэлгэрүүлэн ард түмнээ баяр ёслолыг цэвэр орчинд тэмдэглэж хэвшихэд уриалж байгаа аж.  

Мөн сайн дурынхан ба сайн дурын үйл ажиллагааны тухай нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлж төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх төдийгүй эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар, зөв боловсон баярлах ёс суртахуун бүхий иргэдийнхээ оролцоог бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.  

Зохион байгуулагчдын зүгээс “Цэмцгэр Монгол Наадам” аянд албан байгууллага, хувь хүмүүс, айл өрх бүрийн идэвхтэй оролцоо чухал гэж байлаа. Баяр наадмын өдрүүдэд 500 сайн дурынхан “Цэмцгэр Монгол Наадам” хөтөлбөрт оролцох аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top