Үндэсний баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын хүрээнд болох үйл явдлууд:
8.00-10.20 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт
10.00 Шагайн харвааны хэсгийн харваа Шагайн асарт
10.30 Үндэсний сурын харвааны нээлтийн ажиллагаа Сурын талбайд
10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Сүхбаатарын талбайд
12.00-12.30 Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, мөн жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.
14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
15.00-18.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд тус тус болно.
Өнөөдөр 10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг тохиолдуулан шагнал гардуулна. Есөн хөлт цагаан туг ёслолын танхимд болно,
Мөн 14 цагт Тамгын газрын дарга шагнал гардуулна.
Бөхийн өргөө
Наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )