Зуны улиралд хүүхэд багачууд “гэр цэцэрлэг”-т хамрагдах боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банк, БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх JFPR” төсөл хэрэгжээд байна. Энэхүү төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 17, 21, 28 дугаар хороодод шинэ “гэр цэцэрлэг”-үүд байгуулсан бөгөөд зургадугаар сарын сүүлчээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Хороо тус бүрт хоёр гэр барьж тохижуулсан бөгөөд нэг гэрийг нь хоолны гэрийн зориулалтаар ашиглаж, нөгөө гэрт нь хүүхдүүдээ хүлээн авч байгаа аж. “Гэр цэцэрлэг” бүрт 25 хүүхэд хичээллэж өдрийн цагаа үеийн багачуудтайгаа өнгөрүүлж байна. Зуны өдрүүдэд сургууль, цэцэрлэгүүд амардаг учраас тухайн дүүргийн харьяа цэцэрлэгийн багш, тогооч нар ажиллаж байгаа юм. Мөн манаач, үйлчилгээний ажилд тухайн хорооны ажилгүй иргэдийг хамруулжээ. Энэхүү цэцэрлэг нь бусад цэцэрлэгийн адил өглөөний 08.00 цагаас оройны 17.00 цаг хүртэл ажиллах бөгөөд цаашдаа ч тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа юм байна.       

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Антушка(202.9.40.14) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр дажгүй юма хүүхдээ өгч чадвал эхнэр нөхөрүүд хамт ажил хийгээд амьжиргаагаа дээшлүүлбэл ууг нк болхол юм байнада

1  |  0
odonchimeg(202.179.20.245) 2025 оны 03 сарын 13

holboo barih utsa uguuchee 99525837 ih tohilog yma

1  |  0
зулаа(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

тиймээ би хувиараа гэр цэцэрлэг байгуулах гэсэн юмаа цэцэрлэгицн багш холбоо барьж судалмаар байна davaa.jigjid@yahoo.com

1  |  0
munkhchimeg(202.131.225.166) 2025 оны 03 сарын 13

ta buhentei holboo barimaar bna utasnii dugaar bn uu? gmchieg@yahoo.com

1  |  0
Top