Энэ жилийн наадмын нээлтэд Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу” дуугаа дуулж хүндэтгэл үзүүлэх юм байна.
Хэвлэлээр наадмын нээлтэд дуурийн дуучин Э.Амартүвшинг оролцон хэмээн бичиж байсан ч тэрбээр Соёлын төв өргөөнөө болох Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд ая дуугаа өргөх аж.
Дашрамд дурьдахад энэ жилийн наадмын нээлтийн тоглолтыг найруулж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг Монгол түмний уламжлалыг харуулсан бэлэгдэлийг үзүүлбэрийг түлхүүтэй оруулах бөгөөд хүндэтгэлийн ёслолд 500 гаруй уран бүтээлч оролцох юм байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )