Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 317 хурдан буян шандас шалгаснаас, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд түрүүллээ. Харин аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Эрдэнэт" Уулын баяжуулах үйлдвэрийн Жаргалсайханы хээр, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баянбатын хонгор хурдаллаа. Хонгор үрээний уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулжээ. Харин айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул "Таван толгой транс" ХХК-ийн захирал аймгийн Алдарт уяач Д.Дагвадоржийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хээр тус, тус хурдаллаа.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )